Applied intelligence. Operated.
Сервер хянахаас эхлээд код бичих, удирдлагын тайлан бэлтгэх хүртэл — AI-д тулгуурласан гурван үйлчилгээгээр танай технологийн ажлыг хариуцна.
Ажил бүрийг нэртэй хүн хариуцна. Эрсдэлтэй алхам бүрийг танай хүн батална.
Нэгээс нь эхэлнэ. Хэрэгцээ гарахаар дараагийнх руу шилжинэ.
Сервер, өгөгдлийн сангаа өөрсдөө байршуулдаг ч DevOps инженергүй компаниудад. Бид өдөр шөнөгүй хянаж, засвар үйлчилгээг нь хийнэ.
Дэлгэрэнгүй → 02Backlog нь хөгжүүлэгчдийнхээ хурдаас түрүүлж өссөн багуудад. Тикетийг тань шалгахад бэлэн pull request болгоно.
Дэлгэрэнгүй → 03Мэдээллээ олон системээс цуглуулж цаг алддаг удирдлагуудад. Тайлан, хариулт, анхааруулгыг Slack-д тань хүргэнэ.
Дэлгэрэнгүй →Эхлээд систем тань тогтвортой ажиллана. Дараа нь хөгжүүлэлт хурдсана. Эцэст нь удирдлагын мэдээлэл өөрөө ирдэг болно.
Сервер, сайт, өгөгдлийн сангаа өөрсдөө байршуулдаг ч тусгай DevOps инженергүй бол бид өдөр шөнөгүй хянаж, асуудлыг эрт барина.
Сервер, сайт, өгөгдлийн сан хэвийн ажиллаж байгааг тасралтгүй шалгана. Доголдох мөчид бидэнд дохио ирнэ.
Нөөц дүүрч эхэлмэгц босго анхааруулна. Систем зогсохоос өмнө арга хэмжээ авна.
Үйлдлийн системийн шинэчлэлийг урьдчилан тохирсон цагт, танай ажилд саад болохгүйгээр хийнэ.
Нөөц хуулбар хийгээд орхихгүй. Улирал бүр нөөцөөсөө бодитоор сэргээж, ажиллаж байгааг нь шалгана.
Шалтгааныг нь олж засна. Дараа нь юу болсон, дахин гаргахгүйн тулд юу хийснээ бичгээр тайлагнана.
Юу хийсэн, ямар асуудал гарсан, яаж шийдсэн, нөөцийн хэрэглээ хаашаа явж байгааг сар бүр харуулна.
| Шат | Юу багтах вэ | Хэнд тохирох вэ |
|---|---|---|
| Хяналт | 24/7 хяналт, дохиолол, нөөцийн босго, асуудал шийдвэрлэх, сар бүрийн тайлан. | Систем нь тогтвортой, шинэ хувилбар ховор гаргадаг компани. |
| Хяналт + дэмжлэг | Дээрхээс гадна шинэ хувилбар deploy хийх, сар бүр тогтсон дэмжлэгийн цаг. | Хөгжүүлэгчид нь шинэ хувилбар байнга гаргадаг компани. |
| Бүрэн хариуцлага | Дээрхээс гадна үйлдлийн системийн төлөвлөсөн засвар, улирал бүр нөөцөөс сэргээх туршилт. | Систем нь зогсох эрсдэлийг даах аргагүй компани. |
Танайд үлдэх зүйл: код, хөгжүүлэлт, өгөгдөл. Бид системийг тань ажиллуулж, хянана — эзэмшихгүй. Хүссэн үедээ өөр тийш шилжих боломжтой.
Хөгжүүлэгч нэмж авалгүйгээр backlog-оо урагшлуулаарай. Pipeline-ыг бид ажиллуулж, танай кодонд тааруулж, доголдвол өөрсдөө засна.
Шинэ тикет ирмэгц эрэмбэлээд, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг тикет дээр нь бичнэ. Тикет ойлгомжгүй бол таамгаар явахгүй — тодруулга асуугаад хүлээнэ.
Танай конвенцоор код бичиж, танай тестийг давуулаад PR нээнэ. Юуг өөрчилж, юуг шалгаснаа PR дээрээ тайлбарлана.
Sprint-ийн тайлан, ботын үйлдлийн логийг долоо хоног бүр уншиж, pipeline-ыг танай багийн ажлын хэв маягт ойртуулна. Үйлчилгээний гол үнэ цэн эндээс гардаг.
Хийсэн ажил, гарсан асуудал, статистик: хэдэн тикет орж ирсэн, хэдэн PR нээсэн, хэд нь merge болсон, хэр хугацаа зарцуулсан.
Pipeline буруу ажиллавал бид зогсоож, шалтгааныг нь олж засна. Юу болсон, юуг өөрчилснөө бичгээр мэдэгдэнэ.
Танай кодыг зөвхөн танай олгосон эрхээр уншина. Өгөгдлийг сургалтад ашигладаггүй бизнесийн AI үйлчилгээг л ашиглана. Эрхийг хүссэн үедээ хаана.
| Түвшин | Юу хийх вэ | Хүний хяналт |
|---|---|---|
| Assisted | Тикетийг эрэмбэлээд, хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө бичнэ. Кодыг танай баг бичнэ. | Танай баг хэрэгжүүлээд merge, deploy хийнэ. |
| Managed PipelineСанал болгож буй | Бүтэн гогцоо: эрэмбэлж, төлөвлөж, код бичээд pull request нээнэ. Pipeline-ыг бид ажиллуулж, тааруулна. | Танай баг шалгаад merge, deploy хийнэ. |
| Governed Autonomy | Production-оос ирсэн дохиог тикет болгоод, засвар хүртэл нь автоматаар хүргэнэ — тохирсон хязгаар дотроо. | Хязгаарыг та тогтооно. Эрсдэлтэй өөрчлөлт бүрийг хүн шийднэ. |
Гүйцэтгэх захиралд зориулсан туслах. Танай Slack дотор ажиллаж, системүүдээс тань мэдээлэл татаж, ажлыг тань бэлтгэж өгнө. Гадагш явах бүх зүйлийг та өөрөө батална.
Эхний хэрэглэгчдээ сонгож байна — сард 3 захирал.
#oyunai-pa
Эрхэмбаяр
9-р сарын нэхэмжлэхийг бэлтгээд өгөөч.
PA
Бэлэн боллоо. Дүн, хугацаа, хавсралтаа шалгаад хэлээрэй — таны зөвшөөрөлгүйгээр илгээхгүй.
Эрхэмбаяр
API сервер дээр диск хэд дүүрсэн бэ?
PA
Одоо 61% дүүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 84% хүрэхэд нь swap нэмсэн.
Автоматжуулалт хаана зогсохыг урьдчилан бичээд танаар батлуулна. Үүний дараа л ажиллуулж эхэлнэ.
Танай үндсэн салбарт хүний зөвшөөрөлгүйгээр нэг ч мөр код орохгүй.
Өгөгдлийн сангийн бүтэц, төлбөр, нэвтрэлт, өгөгдөл шилжүүлэлт — хэчнээн жижиг өөрчлөлт байсан ч заавал хүн шийднэ.
Аль тикет дээр юу хийснийг танай tracker, git түүхээс бүрэн харна. Тайлангийн тоо ч эдгээрээс гардаг.
Pipeline-ыг хүссэн үедээ зогсооно. Шалтгаан тайлбарлах, зөвшөөрөл хүлээх шаардлагагүй.
OyunAI-ийн ажил бүрийн ард нэртэй хүн бий. Асуудал гарвал хэнтэй ярихаа та мэднэ.
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Демо үзүүлэхгүй. Танай өөрийн код, өөрийн backlog дээр гарсан бодит үр дүнг харуулна.
35 дахь өдөр үр дүнгээ хамтдаа дүгнэнэ. Үргэлжлүүлэх үүрэг танд үүсэхгүй. Үргэлжлүүлбэл тохируулгын нэмэлт төлбөр авахгүй.
₮4,000,000Тогтмол үнэ · 35 хоног · 50%-ийг эхлэхэд, 50%-ийг тайлан хүлээлгэн өгөхөд
hello@oyunai.dev руу бичихManaged Infrastructure эсвэл хувийн туслахын талаар ч энэ хаягаар бичээрэй: hello@oyunai.dev